Go to the page content
diabetes research

ЧИХРИЙН ШИЖИН ГЭЖ ЮУ ВЭ?

ДЭЛХИЙ ДЭЭР ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ 537 САЯ ХҮН БАЙНА.

Эдгээр 537 сая хүний 45% нь оношлогдоогүй чихрийн шижинтэйгээ амьдарч байна.1 Тэгэхээр чихрийн шижин гэж юу вэ?

Товчхондоо, чихрийн шижин нь нойр булчирхай инсулин үйлдвэрлэхээ больсон эсвэл бий болсон инсулиныг бие махбод хэрэглэж чадахгүй үед үүсдэг архаг өвчин юм. Үүний улмаас цусан дахь глюкозын хэмжээ хэт өндөр болж бие махбод эрүүл мэндийн ноцтой асуудалд өртөмтгий болдог.1

Чихрийн шижингийн эрүүл мэндэд үзүүлэх хүндрэлүүд

Чихрийн шижингийн эрүүл мэндэд үзүүлэх хүндрэлүүд

Цаг хугацаа өнгөрөх тусам цусны глюкозын өндөр түвшин таны зүрх, нүд, бөөр болон бусад эрхтэнг хүндээр гэмтээдэг тул чихрийн шижинг ноцтой өвчинд тооцдог. Чихрийн шижинтэй олон хүмүүс зөв менежмент, арчилгаа, эмчилгээ хийснээр аз жаргалтай, эрүүл амьдарч чаддаг.

Чихрийн шижингийн шинж тэмдгүүдийг таних

Хэрэв эрт эмчлэхгүй бол чихрийн шижин хэвшинж 1 ба 2-ийн дараах шинж тэмдгүүдэд илэрнэ.

Хэвшинж 1-ийн шинж тэмдгүүд

  • Огцом жин хасагдах
  • Их шээх
  • Их цангах
  • Булчин татах
  • Чихэрлэг эсвэл жимсний үнэртэй амьсгал

Хэвшинж 2-ийн шинж тэмдгүүд

  • Их шээх
  • Их цангах
  • Ядрах ба сульдах
  • Нүд бүрэлзэх
  • Жин хасагдах

Чихрийн шижин хэвшинж 1 ба 2-ын зарим шинж тэмдгүүд ижил  байдаг ч тэдгээр нь ихэвчлэн өөр байдлаар илэрдэг. Хэвшинж 1-ийн үед шинж тэмдгүүд хурдан долоо хоногийн дотор илэрдэг бол хэвшинж 2-ын шинж тэмдгүүд илрэхийн тулд олон жил шаардагддаж болно. Ховор биш тохиолдолд зарим хүмүүст ямар ч шинж тэмдэг мэдэгдэхгүй, зөвхөн хожуу үеийн хүндрэл гарах үед л чихрийн шижинтэй гэж оношлогддог.6

Чихрийн шижингийн тухай суурь ойлголт

Чихрийн шижингийн үндсэн хоёр хэлбэр нь хэвшинж 1 ба хэвшинж 2 юм. Чихрийн шижингийн бусад хэлбэрүүдэд жирэмсний чихрийн шижин, хэвшинж 3с, насанд хүрэгчдийн далд аутоиммун чихрийн шижин (LADA) орно.5 Чихрийн шижин хэвшинж 2 нь хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд дэлхийн нийт чихрийн шижинтэй тохиолдлын 90%-ийг эзэлдэг бөгөөд дараа нь хэвшинж 1 орно.Хэдий тийм ч, чихрийн шижинтэй хүмүүсийн 6-10% нь LADA, 9% нь хэвшинж 3c-тэй байдаг.13

Үүнээс үл хамааран чихрийн шижингийн бүх хэлбэрүүд нийтлэг зүйлтэй:  тэр нь цусны глюкозын хэт их хэмжээ юм. Хэрэв та чихрийн шижингүй бол таны бие (нойр булчирхай) цусанд глюкоз орж ирснийг мэдэрч, тохирох хэмжээтэй инсулиныг ялгаруулснаар глюкоз эсийн дотор ордог. Хэрэв та чихрийн шижинтэй бол инсулины тусламжтайгаар глюкозыг зохицуулах энэ систем ажиллахгүй.1

Чихрийн шижингийн эрсдэл ба урьдчилан сэргийлэлт

Чихрийн шижин хэвшинж 1-ээс урьдчилан сэргийлэх арга одоогоор байхгүй (эрдэмтэд шалтгааных нь талаар итгэлгүй хэвээр байгаа), харин амьдралын хэв маягийг өөрчлөх замаар чихрийн шижин хэвшинж 2-оос урьдчилан сэргийлэх эсвэл хойшлуулах боломжтой.6 Хамгийн түгээмэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь:

Жин хасах

Та жингээ бууруулж, түүнийгээ барьснаар чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх эсвэл хойшлуулах боломжтой. Таны хэвлийд хуримтлагдсан  өөх  нь нойр булчирхай гэх мэт амин чухал эрхтнүүдийн эргэн тойронд мөн адил байх бөгөөд энэ нь инсулины үйлдэрлэлд ноцтой нөлөөлдөг (таргалалттай хүмүүст инсулины дөжрөл өргөн тархсан байдаг).

Идэвхтэй

Бие махбодийн идэвхтэй амьдралын хэв маяг нь жингээ хасах зорилгодоо хүрэхэд туслах эхний зорилго юм.  Өдрийн турш хийх энгийн хөдөлгөөн нь таны сэтгэл санааг сайжруулж, стрессийн түвшинг бууруулах, цусны даралтыг бууруулж, бүсэлхийн хэмжээг багасгахад тусална. Амьсгалын тоо нэмэгдүүлэх  хэмжээний дунд зэргийн ачаалалтай дасгал хийх нь  тохиромжтой боловч эрч хүчтэй дасгалууд (өндөр-эрчимтэй дасгал, дугуй унах, гүйх) нь чихрийн шижинг таслан зогсооход илүү үр дүнтэй.

Эрүүл хооллох дадал

Эрүүл, тэнцвэртэй хооллолт нь жин хасахад тусалснаар таны чихрийн шижингээр өвдөх эрсдэл буурах ба омега-3 нэмэгдүүлж, сахарын хэрэглээгээ бууруулснаар та зүрхээ хамгаалахад тусална.

Чихрийн шижингээр өвчлөхөд нөлөөлөх бусад хүчин зүйлсэд үндэс угсаа, генетик, гэр бүлийн түүх, одоогийн эрүүл мэндийн нөхцөл байдал зэрэг орно.

Чихрийн шижинтэй амьдрах болон эмчилгээний талаар дэлгэрэнгүй уншаарай

ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ШИНЖ ТЭМДГҮҮД

ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ШИНЖ ТЭМДГҮҮД

Чихрийн шижингийн эрт үеийн шинж тэмдгүүд нь ерөнхий байж болох ба бусад нөхцөл байдлуудтай ихэвчлэн андуурагдаж болно. Шинж тэмдгүүдийн талаар дэлгэрэнгүй үншаарай

 

KZ25DI00091

Номзүй
  1. Hu, F. B., et al. (2001). Diet, lifestyle, and the risk of type 2 diabetes mellitus in women. The New England Journal of Medicine, 345(11), 790-797.
  2. Kitabchi, A. E., et al. (2001). Management of hyperglycemic crises in patients with diabetes. Diabetes Care, 24(1), 131-153.
  3. American Diabetes Association. Classification and Diagnosis of Diabetes. Diabetes Care. Available at: https://diabetesjournals.org/care/article/46/Supplement_1/S19/148056/2-Classification-and-Diagnosis-of-Diabetes. Last accessed May 2025.
  4. DeFronzo RA et al. Type 2 diabetes mellitus. Nat Rev Dis Primers. 2015.
  5. Kampmann U et al. Gestational diabetes: a clinical update. World J Diabetes. 2015.
  6. Nathan, D. M., et al. (2008). Medical management of hyperglycemia in type 2 diabetes: a consensus algorithm for the initiation and adjustment of therapy. Diabetes Care, 31(1), 1-11.
  7. American Diabetes Association. (2024). Standards of Medical Care in Diabeteshttps://www.diabetes.org
  8. Fisher, E. B., et al. (2012). Peer support for self-management of diabetes improved outcomes in international settings. Health Affairs, 31(1), 130-139.