Go to the page content

Инсулин эмчилгээ эхлүүлэх: эргэлзэж буй асуудлаараа эмчтэйгээ ярилцах нь

Чихрийн шижин хэвшинж 2-той олон хүмүүс цусны сахараа зохицуулахын тулд инсулин тарих хэрэгтэй болдог бөгөөд энэ нь үр дүнтэй байдаг1. Таны нөхцөл байдлыг зохицуулахад туслахын тулд эмч энэ талаар тантай ярилцсан байж магадгүй. Энэ нь том шийдвэр байж болох ч эмч таныг дэмжих болно.

Инсулин хэрэглэж эхлэхдээ санаа зовдог, олон хүн эргэлздэг2,3,4. Хэрэв таны чихрийн шижин 2-ыг хянахад инсулин эмчилгээ хэрэгтэй гэж эмч зөвлөсөн бол дараах асуултууд танд гарч магадгүй. Эдгээр нь яагаад инсулин хэрэглэж эхлэх хэрэгтэй болон таны санааг зовоосон, эргэлзэж байгаа зүйлүүдийг ойлгоход тусална.

Та бүх асуултыг санах  шаардлагагүй. Энэ гарын авлагыг уншаад, асуух зүйлээ тэмдэглээд дараагийн үзлэгт очихдоо эмчтэйгээ ярилцаж болно.

1. Инсулины талаар илүү ихийг сурч мэдэх

Эмч таны чихрийн шижинг хянахад инсулины гүйцэтгэх үүргийг илүү сайн ойлгоход танд тусална, ингэснээр та өөрийн эрүүл мэндийнхээ талаар шийдвэр гаргахдаа илүү мэдээлэлтэй байх болно.

  • Чихрийн шижинг хянахад инсулин эмчилгээ хэрхэн тусалдаг вэ? 
  • Ямар ямар төрлийн инсулин байдаг вэ?
  • Инсулин хэрэглэж эхэлсний дараа ямар үр дүнг би хүлээж болох вэ?
  • Эрүүл мэндээ илүү сайн хянахад инсулин хэрхэн туслах вэ?

2. Инсулин хэрхэн тарих талаар илүү ихийг олж мэдэх:

Эрүүл мэндийн багийнхан инсулин тарилгын үйл явцыг үе шат бүрээр заах нь инсулин тарихтай холбоотой  айдас, түгшүүр, төөрөгдлыг арилгахад танд тусална5.

  • Инсулиныг хаана, яаж тарих вэ?
  • Зүүнээс айсан ч би инсулин яаж тарих вэ?
  • Инсулин тарихад өвддөг үү? Инсулин тарилгыг яаж илүү тухтай болгох вэ? 
  • Ямар төрлийн инсулин, ямар хэмжээгээр инсулин би тарих шаардлагатай вэ?
  • Инсулин тарихад ямар төрлийн зүү хэрэглэдэг вэ?
  • Инсулины үзгэн тариур, инсулины шахуургын хооронд ямар ялгаа байдаг вэ?

3. Инсулины талаарх санаа зовоосон асуудлуудыг ярилцах

Гаж нөлөө, өвдөлт, зүү зэргээс айх айдаснаас болж инсулины талаар асуулт болон асуудлууд гарах нь түгээмэл байдаг.5,6 Эмч эдгээрийн талаар танд зөвлөгөө өгөх болно.

  • Инсулины эмчилгээтэй холбоотой ямар гаж нөлөө байдаг вэ?
  • Инсулин нь гипогликемийн (цусны сахар багасах) эрсдлийг нэмэгдүүлдэг үү?
  • Гипогликемийн шинж тэмдгүүд юу вэ?
  • Хэрвээ гипогликемийн шинжүүд илэрвэл би юу хийх вэ?
  • Инсулин эмчилгээ эхэлсний дараах жингийн өөрчлөлтийг хэрхэн зохицуулах вэ?

4. Инсулиныг амьдралынхаа хэв маягт тохируулах:

Инсулиныг хийхдээ таны завгүй амьдралын хэв маягт тохируулах боломжтой бөгөөд үүнийг хийхэд эмч танд тусална.

  • Инсулин миний ажил, нийгмийн амьдралд саад болох уу?
  • Би инсулиныг хэр олон удаа тарих вэ?
  • Өдөр тутмын амьдралдаа эсвэл аялахдаа инсулиныг би хэрхэн авч явах болон хадгалах вэ?
  • Хэзээ, хэр хэмжээтэй инсулин тарих шаардлагатайгаа би яаж хянах вэ?

Бусад хүмүүсийн туршлагаас сонирхож байна уу? Доорх видео бичлэгээр Иан, Чен, Ева, Жосе нар чихрийн шижин хэвшинж 2-оо инсулинээр зохицуулж байгаа хувийн туршлагаа хуваалцсаныг үзээрэй.

HQ23DI00382

Номзүй

1. American Diabetes Association Professional Practice Committee; 9. Pharmacologic Approaches to Glycemic Treatment: Standards of Medical Care in Diabetes—2022. Diabetes Care. 2022;45(Supplement_1):S125–S143.

2. Polonsky WH, Fisher L, Guzman S, Villa-Caballero L, Edelman SV. Psychological insulin resistance in patients with type 2 diabetes: the scope of the problem. Diabetes Care. 2005 Oct;28(10):2543–2545.

3. Ellis K, Mulnier H, Forbes A. Perceptions of insulin use in type 2 diabetes in primary care: a thematic synthesis. BMC Fam Pract. 2018;19:70.

4. Chen P, Ma X, Chen H, et al. Delays in Insulin Initiation among Patients with Type 2 Diabetes Mellitus in Southeast China: A Retrospective, Real-World Study. Diabetes Metab Syndr Obes. 2020;13:3059–3068.

5. Martha M. Funnell; Overcoming Barriers to the Initiation of Insulin Therapy. Clin Diabetes 2007;25(1):36–38.

6. Peyrot M, Rubin RR, Kruger DF, Travis LB. Correlates of insulin injection omission. Diabetes Care. 2010;33(2):240–245.

Холбоотой нийтлэлүүд

Инсулин эхлэх хугацаа

Инсулин эхлэх хугацаа

A practical guide helping you understand insulin as a diabetes treatment option, as well as how you can work with your HCP to use it effectively.