Go to the page content

Инсулин эмчилгээтэй холбоотой түгээмэл асуултууд

Чихрийн шижин хэвшинж 2 нь даамжрах явцтай өвчин1. Хугацаа өнгөрөх тусам өвчин даамжирдаг тул эмчилгээгээ бас өөрчлөх хэрэгтэй болдог. Таны эрүүл мэндийн мэргэжилтэн эмчилгээний төлөвлөгөөнд туслах инсулин нэмэхийг санал болгож болно.

Энэ нь айдас төрүүлж магалгүй - яг үнэндээ, инсулин тарих шаардлагатай чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүсийн талаас илүү хувь нь инсулин эмчилгээ эхлэхээ хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулдаг2,3. Энэ нь тарилга эхлэхтэй холбоотой амьдралын хэв маягт гарч болох өөрчлөлт эсвэл бусад хүн юу гэж бодох талаар санаа зовсноос болсон байж болно.

Эдгээр асуудлуудад туслахаар, бид инсулин эмчилгээтэй холбоотой хамгийн түгээмэл асуултуудыг сонгоод хариулт тус бүрийн холбоосыг ЧИХРИЙН ШИЖИН ОДОО ЯАХ ВЭ хэсэгт байршуулсан. Инсулин эмчилгээтэй холбоотой өөрийн асуултуудын хариултыг доороос хараарай!

Чихрийн шижин хэвшинж 2-ын үед инсулин хэрхэн ажилладаг вэ?

Та инсулин эмчилгээ эхлэх гэж байна уу? Эхлэхийн өмнө олон асуулт гарах нь хэвийн юм. Тухайлбал та, "Инсулин яг яаж үйлчилдэг вэ? эсвэл "Миний биед юу болж байна вэ? " гэж гайхаж байж болно. Эрүүл мэндийн мэргэжилтэн бол таны хувийн инсулин эмчилгээний аливаа асуудлын талаар мэдээлэл очиж авах гол эх сурвалж юм.

Асуулт дээр дарж вебсайт дээрх хариултуудтай шууд холбогдоно уу.

Чихрийн шижин хэвшин 2-ын үеийн амьдралын хэв маягийн өөрчлөлт

Инсулин эмчилгээ эхэлснээр таны өдөр тутмын амьдралд өөрчлөлт орно, гэхдээ санаа зоволтгүй - эдгээр өөрчлөлтүүд нь сөрөг байх албагүй!  Үнэндээ, бага зэрэг дадлага хийж, зарим нэг шинэ дадалтай болсноор та чихрийн шижингээ илүү хянах боломжийг олж авна.

Инсулин эмчилгээнд дасахад хугацаа шаардах бөгөөд эхэндээ бага зэрэг төвөгтэй боловч танд болон таны амьдралын хэв маягт юу сайн тохирохыг олох үйл явц байдаг. Хүн бүр өөр учир дасан зохицоход та хугацаа илүү зарцуулж байсан ч энэ нь зүгээр гэдгийг санаарай!

Асуулт дээр дарж вебсайт дээрх хариултуудтай шууд холбогдоно уу.

Тарилгаас айх

Хэрэв та, тарилгандаа санаа зовоод инсулин эмчилгээг эхлэхдээ сандарч байгаа бол, та гацаараа биш! Энэ нь үнэхээр элбэг тохиолддог асуудал боловч, тарилгын явцын талаар илүү ойлгох нь таныг бэлтгэгдэхэд тусална. Хэрэв та санаа зовсон хэвээр байвал, эрүүл мэндийн мэргэжилтэнтэйгээ нээлттэй ярилцаж эмчилгээгээ эхлэх танд илүү тухтай, итгэлтэй аргыг олох нь чухал гэдгийг санаарай.

Асуулт дээр дарж вебсайт дээрх хариултуудтай шууд холбогдоно уу.

Чихрийн шижин хэвшинж 2-ын явц ба нийгмийн ялгаварлан гадуурхалт

Зарим хүмүүс инсулин эмчилгээг эхлэхдээ бусад хүмүүс юу гэж бодох талаар санаа зовдог. Гэхдээ, энэ нь таны буруу биш гэдгийг санаарай - чихрийн шижин хэвшинж 2 нь даамжрах явцтай өвчин юм. Таны эрүүл мэнд нэгдүгээрт тавигдана. Өөртөө анхаарал тавих нь бахархах зүйл юм! Хэрэв танд илүү дэмжлэг хэрэгтэй санагдаж байвал эрүүл мэндийн мэргэжилтэнтэй холбогдох нь чухал.

Асуулт дээр дарж вебсайт дээрх хариултуудтай шууд холбогдоно уу.

Танд чихрийн шижин хэвшинж 2-ын үед инсулин эмчилгээ эхлүүлэхтэй холбоотой асуулт байсаар байна уу? Энэхүү хөтөчийг уншаад асуух асуултуудаа тэмдэглэж аваад өөрийн эрүүл мэндийн мэргэжилтнээсээ асуугаарай энд дарна уу.

Чихрийн шижингээ удирдах талаар илүү ихийг мэдэж аваарай

Чихрийн шижингийн тухай

Чихрийн шижингийн тухай

Чихрийн шижин хэвшинж 2 нь бие махбод хангалттай хэмжээний инсулин ялгаруулж чадахгүй үед уусдэг архаг явцтай, нарийн төвөгтэй өвчин юм. Үүний эсрэг, чихрийн шижин хэвшинж 1 нь бие махбодийн хоолны глюкозыг энерги болгох чадварт нөлөөлдөг насан туршийн өвчин юм. Чихрийн шижингийн талаарх ерөнхий мэдээллийг эндээс уншаарай.

Чихрийн шижинтэй амьдрах нь

Чихрийн шижинтэй амьдрах нь

Чихрийн шижин хэвшинж 2-той гэж оношлогдоход эхлээд хэцүү байж болно. Бид таны чихрийн шижингийн хэвшинжийг удирдахад туслах хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнөөс эхлэн зөвлөмж болон жорууд бүхий нийтлэлүүдийг цуглуулсан.

Чихрийн шижингийн эмчилгээ
1 min. read

Чихрийн шижингийн эмчилгээ

ЧШХШ2-той хүмүүст цусан дахь глюкоз болон инсулины хэмжээг хянах шаардлгатай байдаг. Энэ нь ЧШ-гийн архаг хүндрэлээс сэргийлнэ. ЧШХШ--ын амьдралын хэв маяг болон эмчилгээний талаар илүү ихийг эндээс уншаарай.

KZ25DI00097

Номзүй
  1. International Diabetes Federation. IDF Diabetes Atlas Report 10th Edition 2021. Available at: https://diabetesatlas.org/atlas/tenth-edition/ Last accessed: December 2024.
  2. Rubino A, McQuay LJ, Gough SC, et al. Delayed initiation of subcutaneous insulin therapy after failure of oral glucose-lowering agents in patients with Type 2 diabetes: a population-based analysis in the UK. Diabet Med. 2007;24:1412-1418.
  3. Hosomura N, Malmasi S, Timerman D, et al. Decline of insulin therapy and delays in insulin initiation in people with uncontrolled diabetes mellitus. Diabet Med. 2017;34:1599-1602.
  4. Peyrot M, Rubin RR, et al. Resistance to insulin therapy among patients and providers: results of the cross-national Diabetes Attitudes, Wishes, and Needs (DAWN) study. Diabetes Care. 2005;28:2673-9.
  5. Hauber AB, Johnson FR, et al. Risking health to avoid injections: preferences of Canadians with type 2 diabetes. Diabetes Care. 2005;28:2243-5.