Go to the page content

Чихрийн шижин Одоо яах вэ-д Тавтай морил

Чихрийн шижинтэй сайхан амьдрахад туслах таны гарын авлага

Чихрийн шижингийн талаар асуулт байна уу?

Эндээс та дараах зүйлсийг олж мэднэ:

• Ойлгоход хялбар мэдээллүүд

• Өдөр тутмын практик зөвлөмжүүд

• Тантай ижил хүмүүсийн түүхүүд

Хамтдаа суралцаж, чихрийн шижинтэй амьдралыг арай хялбар болгоё.

Зөвхөн сургалтын зориулалтаар ашиглана. Эмчтэйгээ өөрийн эрүүл мэндийн талаар үргэлж ярилцаж байгаарай. Чихрийн шижингийн тусламж үйлчилгээний чиглэлээр ажилладаг Ново Нордиск компанийн зүгээс танд хүргэж байна.

Чихрийн шижинтэй гэж шинээр оношлогдсон уу?

Чихрийн шижинтэй гэж шинээр оношлогдсон уу?

Чихрийн шижинтэй амьдрах үед таны амьдрал өөрчлөгдөх нь гарцаагүй ч, энэ гэнэтийн өөрчлөлтийн нөлөөг багасгах хэд хэдэн зүйлсийг та хийж чадна.

Чихрийн шижингийн тухай ойлголт

Чихрийн шижингийн тухай ойлголт

Чихрийн шижингийн талаарх ерөнхий ойлголт болон түүний хэвшинжүүдийн тухай дэлгэрүүлж уншаарай. Энэ хэсэгт чихрийн шижинтэй хүн болон түүний асран хамгаалагчийн хувьд мэдэх шаардлагатай зүйлсийг багтаасан болно.

Чихрийн шижинтэй амьдрах

Чихрийн шижинтэй амьдрах

Чихрийн шижингийн үед та амьдралын хэвмаягаа хэрхэн зохицуулах вэ? Хоол тэжээл эсвэл дасгал хөдөлгөөн гээд чихрийн шижинг хянахад танд туслах зөвлөмж, нийтлэлүүдийг бид цуглуулсан.

Чихрийн шижингийн эмчилгээ
1 min. read

Чихрийн шижингийн эмчилгээ

Чихрийн шижинг эмчлэх олон арга замууд бий. Амьдралын хэв маяг, инсулин, инсулины өөр хувилбарууд зэрэг нь бүгд чихрийн шижин хэвшинж 1 болон хэвшинж 2-ын үед гол үүрэг гүйцэтгэдэг.

1288684_Novo_DWN_CKD_Banners_v01

Чихрийн шижин хэвшинж 2 ба бөөрний эрүүл мэнд хоорондоо холбоотойг та мэдэх үү?

Эдгээр хоёр хэрхэн холбогддогийг олж мэдээд, бөөрнийхөө эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар манай хүүхэлдэйн кино цувралаас суралцаарай

Question 1 of 5

Чихрийн шижингийн талаарх цуу яриаг таслах буюу буруу ойлголтуудыг залруулах

Олон сая хүн чихрийн шижинтэй амьдарч байгаа ба тэдгээрийн ойролцоогоор 90% нь чихрийн хэвшинж 2-той 1.   Тархалт өндөртэй ч буруу ташаа ойлголтууд байсаар байна. Ново Нордиск компани нь дэлхий дахинд чихрийн шижингийн эрсдэлтэй бүх хүний мэдлэг, эмчилгээг сайжруулахын төлөө тууштай байна.

Цуу яриа # 1

Цусны сахарын хэмжээ нь чихрийн шижинг хянах цорын ганц чухал хүчин зүйл юм.

Энэ нь өөрийн биеийн жин, хөдөлгөөн, хоолны дэглэмээ зохицуулахад бас чухал юм¹.

Цуу яриа # 2

Чихрийн шижин хэвшинж 2-ын үед эм огт хэрэггүй.

Өвчин ихэнхдээ хүндэрч даамжрах явцтай байдаг учраас эмчилгээний эмийн бэлдмэл байнга хэрэглэх шаардлагатай болдог¹ ².

Цуу яриа # 3

Чихрийн шижин хэвшинж 2-ын эмчилгээнүүд нь зөвхөн цусны сахарын түвшинг хянахыг гол зорилгоо болгодог.

Зарим эмчилгээнүүд нь зүрхний өвчний эрсдлийг бууруулдаг² ³.

Цуу яриа # 4

Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүс зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл өндөр байдаг.

Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүс зүрх судасны өвчний өндөр эрсдэлтэй бөгөөд чихрийн шижин хэвшинж 2-той 3 хүн тутамын 1-д нь зүрх судасны эмгэг илэрдэг⁴.

Цуу яриа # 5

Инсулин эмчилгээ нь чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүсийн цор ганц боломжит сонголт юм.

Инсулин нь чихрийн шижингийн олон төрлийн эмчилгээний нэг юм².

Аз дутлаа

Ялалтаас илүү ялагдлаас та ихийг сурна! Дараагийн удаа илүү азтай байгаарай.

Сайн ажиллаа

Муугүй шүү! Сайжруулах боломж байсаар байна.

Маш сайн

Та цуу яриаг таслах мэргэжилтэн! Найзуудаа уриалах цаг болжээ.

Цусны сахарын хэмжээ нь чихрийн шижинг хянах цорын ганц чухал хүчин зүйл юм.

Зөв

Чихрийн шижингийн үед цусны сахарын түвшинг хянах нь маш чухал бөгөөд бусад холбоотой эрсдэлт хүчин зүйлсийн үзүүлэлтүүдийг бас хэмжих нь чухал юм. Чихрийн шижингийн хяналтын төлөвлөгөөний гол хэсэгт цусны даралт (ЦД) болон цусны холестерол (БНЛП-х)-ын түвшинг тогтмол шалгах орно.



Цусны сахарын хяналтын талаар илүү ихийг мэдэж аваарай
Чихрийн шижин хэвшинж 2-ын үед эм огт хэрэггүй.

Зөв

Чихрийн шижин хэв шинж 2-оос сэргийлэх болон эмчилгээний төлөвлөгөөний түлхүүр хэсгүүд нь хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, тамхинаас гарах, эрүүл биеийн жинд хүрэх зэрэг амьдралын хэвмаягийн хүчин зүйлс юм. Чихрийн шижин хэвшинж 2 нь даамжрах нөхцөл байдал тул, цусны сахарын хэмжээг хангалттай хянахын тулд эм хэрэглэх шаардлага гарч болно<sup>1</sup>.



Амьдралын хэвмаяг ба эмийн эмчилгээг тэнцвэржүүлэх талаар илүү ихийг мэдэж аваарай
Чихрийн шижин хэвшинж 2-ын эмчилгээнүүд нь зөвхөн цусны сахарын түвшинг хянахыг гол зорилгоо болгодог.

Зөв

Чихрийн шижингийн үеийн эмчилгээний хэд хэдэн өөр өргууд байдаг. Ихэнхи нь цусны сахарыг хянахад тусалдаг бөгөөд тэдгээр нь биеийн жин болон чихрийн шижингийн урт хугацааны хүндрэлийг хянахад бас тусладаг<sup>1,2</sup>.



Чихрийн шижин ба зүрхний өвчний талаар илүү ихийг мэдэж аваарай
Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүс зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл өндөр байдаг.

Зөв

Шинж тэмдэг илрээгүй ч гэсэн, чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүст зүрх судасны эмгэгийн эрсдэл илүү өндөр байдаг 3,4. Глюкоз бууруулдаг, зүрх хамгаалах эмчилгээний сонголтын талаар эмчээсээ асуугаарай.



Зүрх судасны эрсдлийн талаар илүү ихийг мэдэж аваарай
Инсулин эмчилгээ нь чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүсийн цор ганц боломжит сонголт юм.

Зөв

Чихрийн шижин хэвшинж 2 нь цаг хугацаа өнгөрөх тусам даамжрах хандлагатай бөгөөд өвчний үе шат бүрт олон янзын сонголтууд бий<sup>1</sup>.



Инсулины бус эмчилгээний сонголтуудын талаар илүү ихийг мэдэж аваарай
Номзүй

 

  1. International Diabetes Federation. IDF Diabetes Atlas (10th edition) 2021. Available at: https://diabetesatlas.org/atlas/tenth-edition/ Last accessed: September 2024.
  2. Committee ADAPP. 9. Pharmacologic Approaches to Glycemic Treatment: Standards of Care in Diabetes—2024. Diabetes Care. 2023;47:S158-S178.
  3. Committee ADAPP. 10. Cardiovascular Disease and Risk Management: Standards of Care in Diabetes—2024. Diabetes Care. 2023;47:S179-S218.
  4. Mosenzon O, Alguwaihes A, Leon JLA, et al. CAPTURE: a multinational, cross-sectional study of cardiovascular disease prevalence in adults with type 2 diabetes across 13 countries. Cardiovasc Diabetol. 2021;20:154.

HQ24DI00208

 

 

team run

Аливаа зүйлийг асуудал болохоос нь өмнө барьж авсан нь дээр

Хамгийн сүүлийн үеийн ойлголтууд

Чихрийн шижин хэвшинж 2

Чихрийн шижин хэвшинж 2

Дасгал хөдөлгөөн, тэнцвэртэй хоолны дэглэм, бусад эмчилгээний аргуудаар чихрийн шижин хэвшинж 2-оос хэрхэн урьдчилан сэргийлэх болон хянах вэ?

KZ25DI00083

Номзүй
  1. Mosenzon O, et al. CAPTURE: a multinational, cross-sectional study of cardiovascular disease prevalence in adults with type 2 diabetes across 13 countries. Cardiovasc Diabetol. 2021; 20:154.
  2. Almdal T, Scharling H, Jensen JS, Vestergaard H. The independent effect of type 2 diabetes mellitus on ischemic heart disease, stroke, and death: a population-based study of 13,000 men and women with 20 years of follow-up. Arch Intern Med 2004; 164:1422–1426.
  3. Fox CS, Coady S, Sorlie PD, et al. Trends in cardiovascular complications of diabetes. JAMA 2004; 292:2495–2499.