Go to the page content

Чихрийн шижингийн эрт үеийн шинж тэмдгүүдийг таних

Чихрийн шижингийн эрт үеийн шинж тэмдгүүдийг таних нь чухал бөгөөд ингэснээр та эмчтэй ярилцаж,  цусны сахарын түвшингээ эрт зохицуулах алхамуудыг хийж чадна. Эмчилгээ хойшилбол өвчин даамжирч, зарим хүндрэлд хүргэж болно.3

Чихрийн шижингийн эрт үеийн зовиур ба шинж тэмдгүүд

Чихрийн шижингийн үеийн зовиур ба шинж тэмдгүүд чихрийн шижингийн хэвшинжээс  хамаардаг. Шинж тэмдэг гэнэт илэрч (чихрийн шижин хэвшинж 1-ийн үед) бас удаан хугцааны туршид аажуу илэрч (чихрийн шижин хэвшинж 2-ын үед) болно. Хүндрэлүүд нь хожим тодорхой шинж тэмдэггүйгээр үүсч болно.1,2

Чихрийн шижин хэвшинж 1 ба 2 нь анх илрэх хурд ба насаараа ялгаатай ч, доорх шинж тэмдгүүдээрээ маш төстэй байдаг2. Үүнд:

  • Хурдан, гэнэт жин хаях 
  • Байнга шээх   
  • Хэт цангах
  • Ядрах
  • Байнга өлсөх мэдрэмж 
  • Нүд бүрэлзэх

Жирэмсний чихрийн шижин

Жирэмсэн үед ямарч эмэгтэйд цусны сахарын хэмжээ ихсэх боломжтой бөгөөд төрсний дараа хэвийн болдог. Үүнийг жирэмсний чихрийн шижин (эсвэл жирэмсний гипергликеми ) гэж нэрлэдэг.2,4

Жирэмсний чихрийн шижингийн шинж тэмдгүүд:
  • Цангалт нэмэгдэх
  • Ойр ойрхон шээх
  • Ядрах
  • Ам хатах

Хүүхдийн чихрийн шижин

Дэлхий дээр ойролцоогоор 1.2 сая хүүхэд болон өсвөр насныхан чихрийн шижин хэвшинж 1-тэй амьдарч байна. Үүнээс гадна, хүүхэд, өсвөр насныхны дунд чихрийн шижин хэвшинж 2 нэмэгдэж байна. Хүүхдүүдэд чихрийн шижингийн шинж тэмдгүүд насанд хүрэгчдийнхээс илүү хурдан, хүнд илрэх хандлагтай байдаг.3,4

Чихрийн шижинг хэрхэн оношлодог вэ?

Хэрэв танд чихрийн шижингийн ямар нэг шинж тэмдэг илэрч байвал аль болох хурдан эмчтэйгээ ярилцах хэрэгтэй. 

Чихрийн шижин хэд хэдэн төрлийн шинжилгээгээр оношлогддог ба түүнийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөнө. Чихрийн шижин хэвшинж 1 ба 2-ын үед  өлөн үеийн сийвэнгийн глюкоз, HbA1C шинжилгээ хамгийн түгээмэл хийгддэг бөгөөд заримдаа санамсаргүй үеийн цусны сийвэнгийн сахарын шинжилгээ зөвлөж магадгүй. 

Эдгээр цусны шинжилгээнүүд нь цусны глюкозын хэмжээг хоолны өмнө ба  дараа, эсвэл өдрийн аль ч үед зөвлөмж хэмжээнээс өндөр байгаа эсэхийг шалгадаг.3

Жирэмсний чихрийн шижингийн оношилгоо

Жирэмсний чихрийн шижинг жирэмсний хоёр эсвэл гуравдах гурван сард (зургаагаас есөн сартайд) амаар глюкозын ачаалалтай сорил хийж эрт илрүүлдэг.7

Жирэмсний чихрийн шижингийн тухай дэлгэрэнгүй уншаарай

Оношлогдсоны дараа шинж тэмдгээ хэрхэн хянах вэ?

Чихрийн шижин онош тавигдах нь эхэндээ нилээн хэцүү байж болох ч, уг өвчнийг удирдахад туслах олон аргууд бий.

Чихрийн шижин оношлогдсоны дараах амьдралын талаар Чихрийн шижинтэй амьдрах нь хэсгээс уншаарай. 

Таны гэр бүл, найз нөхөд болон эмнэлгийн багийн дэмжлэгтэйгээр өөрийн нөхцөл байдлаа удирдах нь таны өдөр тутмын амьдралын нэг хэсэг байх болно.

Тэнцвэртэй хоолны дэглэм, тогтмол дасгал хөдөлгөөн, цусны шинжилгээ нь цусны сахарын хэмжээгээ хянахад танд туслна. Мөн та гэртээ цусны сахар хэмжигч эсвэл глюкозын тасралтгүй хянах төхөөрөмж ашиглан өөрийн сахарын хэмжээгээ хянах боломжтой. Эдгээр хэмжигчүүд болон гэртээ сахараа хянахад юун дээр анхаарах талаар эмчтэйгээ зөвлөөрэй.1

Чихрийн шижин хэвшинж 2-ын эмчилгээг чиглүүлэх хэсгээс дэлгэрүүлж уншаарай.

Гипер ба гипогликеми

Хэрэв та чихрийн шижинтэй гэж оношлогдсон бол гипергликеми (цусны сахар ихсэх) ба гипогликеми (цусны сахар багасах) шинж тэмдгүүдийг анхаарч ажиглах хэрэгтэй.

Хэрэв та цусны сахар хэмжигчээ ашигладаг бол гипергликемийг илрүүлэх боломжтой.9

Гипергликемийн шинж тэмдгүүд
  • Ам цангах, ам хатах
  • Дахидаг тууралт ба халдвар
  • Ходоод өвдөх
  • Жимс үнэртэй амьсгал
  • Нүд бүрэлзэх

 

Хэрвээ та цусны сахараа хянахбн тулд инсулин тарьдаг бол гипогликеми ("гипо" гэж бас нэрлэдэг)-д өртөх магадлалтай.10

Гипогликемийн шинж тэмдгүүдийг анхаар
  • Хөлрөх
  • Ядрах болон өлсөх мэдрэмж
  • Чичрэх
  • Зүрх дэлсэх
  • Цонхийх
  • Будилах болон төвлөрөхөд төвөгтэй байх
  • Нүд бүрэлзэх

 

Ихсээд байна уу? Хооллох үеийн асуудлууд ба гипергликеми (гипер), Багасаад байна уу? Гипог хэрхэн илрүүлэх ба шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй уншаарай.

Танд тус болох нэмэлт мэдээлэл өгөх эдгээр хуудсуудаар зочлоорой

 

KZ25DI00084

Номзүй
  1. American Diabetes Association. Standards of Medical Care in Diabetes—2024. Diabetes Care. 2024;47(Suppl 1):S1–S350.
  2. Stratton IM, Adler AI, Neil HAW, et al. Association of glycaemia with macrovascular and microvascular complications of type 2 diabetes (UKPDS 35). BMJ. 2000;321(7258):405–412.
  3. UK Prospective Diabetes Study (UKPDS) Group. Intensive blood-glucose control with sulphonylureas or insulin compared with conventional treatment and risk of complications in patients with type 2 diabetes (UKPDS 33). Lancet. 1998;352(9131):837–853.
  4. Wolfsdorf JI, Glaser N, Agus M, et al. ISPAD Clinical Practice Consensus Guidelines 2018: Diabetic ketoacidosis and hyperglycemic hyperosmolar state. Pediatr Diabetes. 2018;19(Suppl 27):155–177.
  5. Farrar D, Duley L, Lawlor DA. Different strategies for diagnosing gestational diabetes to improve maternal and infant health. Cochrane Database Syst Rev. 2017;8(8):CD007122.
  6. American Diabetes Association. Diagnosis and classification of diabetes mellitus. Diabetes Care. 2010;33(Suppl 1):S62–S69.
  7. Chrvala CA, Sherr D, Lipman RD. Diabetes self-management education for adults with type 2 diabetes mellitus: A systematic review of the effect on glycemic control. Patient Educ Couns. 2016;99(6):926–943.
  8. Mayer-Davis EJ, Lawrence JM, Dabelea D, et al. Incidence trends of type 1 and type 2 diabetes among youths, 2002–2012. N Engl J Med. 2017;376(15):1419–1429.
  9. Yajnik CS. The insulin resistance epidemic in India: Fetal origins, later lifestyle, or both? Nutr Rev. 2001;59(1 Pt 1):1–9.
  10. Powers MA, Bardsley J, Cypress M, et al. Diabetes self-management education and support in type 2 diabetes: A joint position statement. Diabetes Educ. 2015;41(4):417–430.