Стрессийн түвшин нэмэгдэнэ
Хүн бүр стресс түгшүүрийг мэдэрдэг, харин та чихрийн шижинтэй бол эдгээр мэдрэмж илүү өндөр, удирдахад хэцүү байж болно. Олон мэдээллийг нэг дор хүлээж авах хэрэгтэй болдог тул өөрийн сэтгэлзүйгээ бэлтгээрэй.7
Анхаарал төвлөрүүлэх дасгал хийх, өвчний талаар мэдлэгтэй болох, амьдралын хэмнэлээ эргэж харах нь чихрийн шижинтэй холбоотой стрессийг бага байлгахад тусална. Энэ нь шинэ мэдээлэл хүлээн авахад танд тусална. Эндээс чихрийн шижин бас стрессийн менежментийн талаар илүү мэдээрэй.
Хооллолтын өөрчлөлтүүд
Та өөх тосны хэрэглээгээ багасгах, туранхай мах идэх, идэж байгаа хоолны хэмжээгээ харж, биед орж байгаа нүүрс-усны төрлүүд дээр анхаарал болгоомжтой байгаарай.6
Хоолны дэглэм барихад хэцүү санагдаж болох ч чихрийн шижингийн үеийн олон төрлийн хооллолтын төлөвлөгөө болон амттай хоолны жорууд нь чихрийн шижинг хоолоор хянахад танд тусална. Эндээс чихрийн шижингийн хоолны дэглэмийн талаар илүү мэдээрэй
Биеийн хөдөлгөөний идэвхээ нэмэгдүүлэх
Хэрвээ та чихрийн шижин оношлогдохоос өмнө идэвхитэй биш байсан бол, хамгийн түрүүнд өөрчлөх зүйл нь дасгал хийхэд цаг гаргаарай. Бид 7 хоногт 3 өдөр марафоны бэлтгэлд гүйх тухай яриагүй, харин дасгал хөдөлгөөн хийх нэг ч гэсэн цаг гаргах, энэ нь эхэндээ хүнд санагдаж болно.6 Эндээс Дасгал хийж эхлээрэй.
Гипогийн шинж тэмдгүүдийг таних
Чихрийн шижин хэвшинж 1 эсвэл 2 оношлогдсон бол өөрийн биед илэрч байгаа шинж тэмдгүүдийг та үргэлж анзаарч байгаарай.
Чихрийн шижинтэй хүмүүсийн цусны сахар багасч болно, үүнийг глипогликеми эсвэл "гипо" гэж нэрлэдэг. Гипогийн үед будилах, хэт өлсөх, бие сулрах, хөдөлгөөн удаашрах, нүд бүрэлзэх, хэл орооцолдох зэрэг нийтлэг шинжүүд илэрдэг. Таны цусны сахар багасахад эдгээрээс нэг буюу хэд хэд нь илэрч болно.8 Эндээс гипогийн талаар илүү мэдээрэй.
Жин хасах
Чихрийн шижин хэвшинж 2 оношлогдсоноос үүдэлтэй амьдралын хэв маягийн хамгийн таатай өөрчлөлт нь жин хасах юм. Чихрийн шижингийн хоолны дэглэм нэмээд дасгалаа хөдөлгөөнөө ихэсгэх нь таныг жингээ хасахад тусална. Эрүүл биеийн жингийн индекс (БЖИ)-д очих хүртэл жинг аажим хасах хэрэгтэй.1