ГТП-1 РА эмчилгээ ба энэ нь хэрхэн нөлөөлдөг вэ
Glucagon-like peptide 1 (GLP-1) is a naturally occurring hormone in the body. Although its production is inhibited in people with type 2 diabetes, its function remains possible.
Чихрийн шижин хэв шинж 2-той гэж оношлогдсон Адриантай танилцаарай..
Чихрийн шижин хэв шинж 2 нь таны бие хангалттай инсулин үйлдвэрлэж чадахгүй эсвэл инсулинээ үр дүнтэй ашиглаж чадахгүй үед үүсдэг архаг өвчин юм. Үүнийг инсулины дөжрөл гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хэдэн сараас хэдэн жилийн хугацаанд үүсдэг1.
Хэрэв та чихрийн шижин хэвшинж 2-той гэж дөнгөж саяхан оношлогдсон бол өөрийн өвчнөө зөв удирдвал идэвхтэй, бие даасан амьдралаар амьдарч чадна. Үүний тулд та эрүүл мэндээ анхаарах арга барилаа өөрчилж, тодорхой арга хэмжээнүүдийг сайтар төлөвлөх хэрэгтэй.
Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, цусны сахарын түвшинг тэнцвэржүүлэхэд суралцаж, янз бүрийн нөхцөл байдалд дасан зохицох нь бүрэн дүүрэн амьдралаар амьдрах болон эрүүл мэндийн ноцтой асуудлаас зайлсхийхэд тусална2,3.
Чихрийн шижин хэвшинж 2-ын шалтгаан бүрэн тодорхой болоогүй байна. Архаг өвчин ихэвчлэн илүүдэл жин, гэр бүлийн түүх, үндэс угсаатай холбоотой байдаг7.
Чихрийн шижин хэвшинж 2 удамшдаг уу? Чихрийн шижин хэвшинж 2 нь удамших, таны гэр бүлийн түүх, гентэй холбоотой байж болно. Гэсэн хэдий ч, хүрээлэн буй орчны хүчин зүйлс бас чухал үүрэг гүйцэтгэдэг. Таны гэр бүлийнхний дунд энэ өвчин илэрсэн ч, эрүүл хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн нь танд чихрийн шижин хэвшинж 2 үүсэх эрсдлийг бууруулдаг7.
Чихрийн шижин хэвшинж 2 нь аажим үүсдэг тул шинж тэмдгүүд тод илрэх хүртэл та анзаарахгүй байж болно. Цусны сахарын өндөр хэмжээ таны биеийг аль хэдийн гэмтээсэн байх магадлалтай тул аюултай юм1.
Танд чихрийн шижин үүсэх эрсдэл бий юу эсвэл аль хэдийн оношлогдсон уу? Чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн 50% нь өвдсөнөө мөн эрүүл мэндийн ноцтой хүндрэлүүд үүсгэх эрсдэлтэйгээ мэдээгүй явж байдаг1.
Өөрийн эрсдлээ мэдэж, эрт илрүүлэх нь урт удаан, эрүүл амьдрах энгийн алхам юм.
Чихрийн шижин ба зүрх судасны эмгэгийн хоорондын хамаарал нь эрсдэлт хүчин зүйлсийг анхаарч, чихрийн шижингийн шинж тэмдгүүдийг эрт таниж мэдэх шаардлагыг нэмэгдүүлдэг4,5.
Чихрийн шижин хэвшинж 2-ын эрсдэлийг хэрхэн бууруулах вэ? гэж та гайхаж байж магадгүй.
Бид зөвлөж байна9-11
Чихрийн шижин хэвшинж 2 заримдаа зөвхөн хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөнөөр хянагддаг. Хэрэв эдгээр нь таны цусны сахарын хэмжээг хянахад хангалтгүй эсвэл өвчин цаг хугацааны явцад даамжирвал та эм уух шаардлагатай болдог1.
Чихрийн шижинтэй үед эрүүл хооллох нь хэцүү байж болох ч зөвхаана, хэнтэй байгаагаас үл хамааран эрүүл сонголт хийж сурах нь чухал юм. Зорилго3,12:
Цусны сахарын хэмжээг хянахад туслах цөөн тооны хүнс орлуулалтыг та хийж болно9
Тогтмол дасгал хийх нь цусны сахарын хэмжээг хянах, жингээ хасах, бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад тусална. Биеийн хөдөлгөөнийг бага зэрэг нэмэгдүүлэхэд асар их өөрчлөлт гардаг13. Эхлэхийн тулд эдгээр хялбар, бага ачаалалтай дасгалыг хийж үзээрэй:
Дүгнэж хэлэхэд, чихрийн шижинтэй хэвшинж 2-той хүн идэвхтэй, бие даасан амьдралаар амьдрахын тулд хоолны дэглэм, амьдралын хэв маягын өөрчлөлтөөр дамжуулан эрүүл мэндээ анхаарах арга барилаа та өөрчлөх шаардлага гарч магадгүй.
KZ25DI00088