Go to the page content

Өөрийн БЖИ-ээ тооцоолоорой

cm
ft
in
kg
st
lb

Your BMI:

__

Your weight classification:

__

Жин багадалт

Жин багадалттай байгаа нь та хангалттай хоол хүнс идэж чадахгүй байгаа эсвэл өвчтэй байж болох дохио байж болох юм.

Хэрэв та жин багатай бол дэлгэрэнгүй зөвлөгөө авахын тулд эмчдээ хандана уу.

Хэвийн жин

Анагаахын мэргэжилтнүүд жингээ энэ хэмжээнд байлгахыг зөвлөдөг.

Илүүдэл жин

Энэ ангилалд багтдаг хүмүүс таргалах эрсдэлтэй гэж үздэг. Тэд эрүүл мэндийн талаас асуудалд өртөх эсвэл эрүүл мэндийн байдлаа улам дордуулж болох эрсдэлтэй. Энэ тохиолдолд таргалалтын менежментийн чиглэлээр мэргэшсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэнд хандахыг зөвлөж байна.

Таргалалтын өмнөх ангилалд багтдаг хүмүүст зориулсан хоёр зөвлөмж байдаг бөгөөд энэ нь Европын23 болон Америкийн24 насанд хүрэгсдийн таргалалтын эмнэлзүйн менежментийн удирдамж юм.

Биеийн жингийн индекс нь 25.0-29.9-ийн хооронд байдаг, биеийн жинтэй холбоотой эрүүл мэндийн асуудалгүй (өөрөөр хэлбэл цусны даралт ихсэх эсвэл холестерин ихтэй) хүмүүст зориулсан зөвлөмж нь эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнийг нэмэгдүүлэх замаар жин нэмэхээс урьдчилан сэргийлэх явдал юм23.

Биеийн жингийн индекс нь 27-29.0-ийн хооронд байдаг, биеийн жингээс үүдэлтэй эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн хувьд жингээ хасах, эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулахын тулд амьдралын хэв маяг, таргалалтын эсрэг эмүүдийг хослуулан жингээ хасахыг зөвлөдөг.

1-р зэргийн таргалалт

Биеийн жингийн индекс нь 30 ба түүнээс дээш хүмүүс эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй хэвийн бус буюу хэт өөхлөлттэй байж болно23. Өнөө үед олон эрүүл мэндийн байгууллагууд таргалалтыг архаг боловч эмчлэх боломжтой эмгэг гэж үздэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад эрүүл мэндийн байгууллагууд таргалалтыг гурав ангилдаг.

Таргалалтын ангилал              Биеийн жингийн индекс

Ангилал 1                                30.0-34.9

Ангилал 2                                35.0-39.9

Ангилал 3                                40-өөс дээш

Биеийн жингийн индексийн хэмжээ нь биеийн хэт их өөх тос нь хүний эрүүл мэнд, дундаж наслалт, өвчин тусах эрсдэлд үзүүлэх нөлөөн дээр үндэслэн тогтоодог. Биеийн жингийн индекс нэмэгдэхийн хэрээр зарим өвчний эрсдэл нэмэгддэг26.

Биеийн жингийн индекс нь 30 ба түүнээс дээш хүмүүс таргалалт, биеийн жингээс үүдэлтэй эрүүл мэндэд учирсан хүндрэлийг оношлох, эрсдлийг үнэлэх, эмчлэхийн тулд таргалалтын менежментийн чиглэлээр мэргэшсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнэс туслалцаа авахыг зөвлөж байна.

Таргалалтыг хянах, эмчлэх зорилго нь зөвхөн жингээ хасах биш харин эрүүл мэндээ сайжруулах, эрүүл мэндэд учрах хүндрэлийн эрсдлийг бууруулах явдал юм. Биеийн жингийн тав хүртэлх хувийг алдаж, жингээ хасах нь биеийн ерөнхий байдлыг сайжруулж, биеийн жингээс үүдэлтэй хүндрэлийн эрсдлийг бууруулдаг27.

Хувь хүний хэрэгцээ шаардлага, эрүүл мэндийн байдал, биеийн жингээс шалтгаалсан хүндрэлүүд байгаа эсэхээс хамааран таргалалтын эсрэг шинжлэх ухаанаар батлагдсан эмчилгээний олон сонголтууд байдаг. Эмчилгээнд дараах сонголтуудыг хослуулан хэрэглэж болно*:

*Анхааруулга: Энэ мэдээлэл нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчийн зөвлөгөөг орлохгүй. Хэрэв танд эрүүл мэндийн талаар асуух зүйл байвал ерөнхий мэргэжлийн эмч эсвэл эрүүл мэндийн мэргэшсэн тусламж үйлчилгээ үзүүлэгчтэй холбоо барина уу.

2-р зэргийн таргалалт

3-р зэргийн таргалалт

    @

    A link with your BMI result has been sent to the email address.
    An error has occured. The email wasn't sent.

    БЖИ тооцоолуур ашиглан өөрийн БЖИ-ээ тооцоолоорой

    БЖИ тооцоолуур нь таны жинг (килограмм) өндрийн (метр) квадратад хуваадаг. Доорх ангиллуудаас таны үр дүн аль БЖИ-ийн бүлэгт хамаарахыг харна уу?
    Илүү мэдэхийг хүсвэл БЖИ-ийн бүлэг дээр дарна уу.

    Ангилал

    БЖИ нь кг/м2 аар илэрхийлэгдсэн

    Жингийн дутагдал

    18.5-аас доош

    Хэвийн

    18.5-24.9

    Илүүдэл жин

    25.0-29.9

    Таргалалт

    30 ба түүнээс дээш

    I зэрэг

    30.0-34.9

    II зэрэг

    35.0-39.9

    III зэрэг

    40 ба түүнээс дээш

    *Энэхүү БЖИ-ийн тооцоолуур нь 20 болон түүнээс дээш насны насанд хүрэгчдэд зориулагдсан. Та 20-оос доош настай бол эмчтэйгээ зөвлөлдөнө үү.

    БЖИ-ийг мэдэх нь яагаад чухал вэ?

    БЖИ нь биеийн өөхтэй холбоотой өвчнүүдийн эрсдлийг танд шалгах сайн арга юм. Илүүдэл жин болон таргалалттай амьдрах нь бусад өвчнүүдийг үүсгэх ба нас барах эхрсдлийг нэмэгдүүлдэг.Ерөнхийдөө, БЖИ өндөр бол таргалалттай холбоотой дараах архаг эмгэгүүд үүсэх эрсдэл өндөр болдог. Үүнд:

    • Чихрийн шижин хэвшинж 22
    • Зүрхний титэм судасны эмгэг зэрэг 4, зүрх судасны эмгэгүүд 3
    • Харвалт ба Зүрхний шигдээс5
    • Цусны даралт ихсэх6
    • Үргүйдэл7
    • Сэтгэл гутрал 8 ба түгшүүр9
    • Цусны өөх тос ихсэх10
    • Архины бус шалтгаант элэг өөхлөх эмгэг (АБШЭӨЭ)/Архины бус шалтгаант стеатохепатит (АБШСХ)11
    • Ходоод улаан хоолойн сөөргөө өвчин (ХУХСӨ)12
    • Бодисын солилцооны хамшинж (БСХШ)13
    • Шээс задгайрах14
    • Унтах үеийн бөглөрөлтөт амьсгал тасалдал ба амьсгалын замын асуудал15
    • Бөөрний архаг өвчин16
    • Төрөл бүрийн хавдар: хөхний, бүдүүн гэдэсний, умайн, улаан хоолойн, бөөрний, өндгөвчний, нойр булчирхайн хавдар17
    • Өвдөгний яс үений үрэвсэл18
    • Цөсний чулуу19
    • Бүлэн үүсэх эмгэг20
    • Тулай21
    • Эрүүл БЖИ-тэй хүмүүстэй харьцуулахад нас барах эрсдэл өндөртэй22

    Эдгээр эмгэгүүд таны БЖИ-тэй яаж холбогдож байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмчээсээ аваарай.

    Биеийн жинг зохистой удирдахад туслах 4 зөвлөмж

    БЖИ-ийн хязгааралт гэж юу вэ?

    БЖИ нь энгийн бөгөөд бодитой хэмжигдхүүн боловч, энэ нь зарим тохиолдолд болон зарим бүлэг хүмүүст төөрөгдүүлдэг. БЖИ нь настай хүмүүс, тамирчид, өндөр эсвэл намхан хүмүүс, булчинлаг биетэй хүмүүст өвчний эрсдлийг урьдчилан таамаглахад нарийвчлал багатайг судалгаа харуулсан. Жишээ нь, элит тамирчид болон бодибилдингийн тамирчид булчин ихтэй ба жин илүү тул тэдний БЖИ өндөр байдаг.

    Янз бүрийн бүс нутгууд болон үндэстэнд БЖИ хязгаар өөр өөр байдаг. Жишээ нь, Энэтхэг болон Японы хүн амын хязгаар зааг утга Барууны орнуудын хүн амынхаас ялгаатай.

    БЖИ нь дараах зүйлсийг тооцдоггүй. Үүнд:

    • Бодисын солилцооны хамшинж зэрэг таргалалттай холбоотой эмгэгүүдийн удамшлын эрсдэлт хүчин зүйлс
    • Архаг өвчин үүсэх таны эрсдэлд нөлөөлөх таргалалтаас бусад орчны болон амьдралын хэв маягийн хүчин зүйлс
    • Биеийн өөх тухайн хүний биед хэрхэн тархсан

    Таргалалттай байх нь заавал та эрүүл биш гэсэн ойлголт биш мөн "хэвийн" жинтэй байх нь та эрүүл гэсэн ойлголт бас биш юм. Таны БЖИ таныг тодорхойлохгүй - харин өөрийн БЖИ-ээ ойлгох нь таны эрүүл мэндээ анхаарах ашигтай хэрэгсэл болж чадна.

    Таны БЖИ ямар байхаас үл хамааран эрүүл мэндийн мэргэжилтнүүд эрүүл хооллолт ба амьдралын хэв маягийг зөвлөдөг. Жингийнхээ талаар эмчтэйгээ ярилцаж шаардлагатай бол ямар арга хэмжээ авахыг үнэлээрэй.

    Чихрийн шижинтэй амьдрах ба эмчлэх талаар илүү ихийг мэдэж аваарай.

    Чихрийн шижинтэй амьдрах

    Чихрийн шижинтэй амьдрах

    Чихрийн шижинтэй гэж оношлогдоход, эхэндээ айдас төрж магадгүй ч оноштойгоо эвлэрч, нөхцөл байдлаа удирдах нь хүрч болох зорилго юм. Сэдэл, мэдлэг, технологи, дэмжлэг энэ бүхэн чихрийн шижинтэй амьдрахад чухал хүчин зүйлс болдог.

    Чихрийн шижингийн эмчилгээ
    1 min. read

    Чихрийн шижингийн эмчилгээ

    Чихрийн шижинг эмчлэх олон арга зам бий. Чихрийн шижин хэвшинж 1 ба 2-той хүмүүст амьдралын хэв маяг, инсулин ба инсулины өөр хувилбарууд бүгд чухал үүрэг гүйцэтгэдэг.

    KZ25DI00089

    Номзүй
    1. Abdelaal M, le Roux CW, Docherty NG. Morbidity and mortality associated with obesity. Ann Transl Med. 2017 Apr;5(7):161. doi: 10.21037/atm.2017.03.107. PMID: 28480197; PMCID: PMC5401682.
    2. Hussain, A et al, “Type 2 Diabetes and obesity: A review” Journal of Diabetology, June 2010; 2:1
    3. Katzmarzyk, P T et al, “Body mass index and risk of cardiovascular disease, cancer and all-cause mortality” Can. J. Public Health, vol. 103, no. 2, pp. 147–151, 2012, doi:10.1007/BF03404221.
    4. Lamon-Fava, S et al, “Impact of Body Mass Index on Coronary Heart Disease Risk Factors in Men and Women,” Arterioscler. Thromb. Vasc. Biol., vol. 16, no. 12, pp. 1509–1515, Dec. 1996, doi: 10.1161/01.ATV.16.12.1509.
    5. Kurth, T et al, “Prospective Study of Body Mass Index and Risk of Stroke in Apparently Healthy Women,” Circulation, vol. 111, no. 15, pp. 1992–1998, Apr. 2005, doi:10.1161/01.CIR.0000161822.83163.B6.
    6. Landi, F et al, “Body Mass Index is Strongly Associated with Hypertension: Results from the Longevity Check-Up 7+ Study” Nutrients. 2018 Dec; 10(12): 1976. Published online 2018 Dec 13. doi: 10.3390/nu10121976
    7. Dağ, Z Ö et al, “Impact of obesity on infertility in women,” J. Turkish Ger. Gynecol. Assoc., vol. 16, no. 2, pp. 111–117, Jun. 2015, doi: 10.5152/jtgga.2015.15232.
    8. Moussa, O M et al, “Effect of body mass index on depression in a UK cohort of 363037 obese patients: A longitudinal analysis of transition,” Clin. Obes., vol. 9, no. 3, p. e12305, Jun. 2019, doi: https://doi.org/10.1111/cob.12305.
    9. Zhao, G et al, “Depression and anxiety among US adults: associations with body mass index,” Int. J. Obes., vol. 33, no. 2, pp. 257–266, 2009, doi: 10.1038/ijo.2008.268.
    10. Van Hemelrijck, M et al, “Longitudinal study of body mass index, dyslipidemia, hyperglycemia, and hypertension in 60,000 men and women in Sweden and Austria” Published: June 13, 2018https://doi.org/10.1371/journal.pone.0197830
    11. Loomis, A K et al, “Body Mass Index and Risk of Nonalcoholic Fatty Liver Disease: Two Electronic Health Record Prospective Studies,” J. Clin. Endocrinol. Metab., vol. 101, no.3, pp. 945–952, Mar. 2016, doi: 10.1210/jc.2015-3444.
    12. Zafar, S et al, “Correlation of gastroesophageal reflux disease symptoms with body mass index,” Saudi J. Gastroenterol., vol. 14, no. 2, pp. 53–57, Apr. 2008, doi: 10.4103/1319-3767.39618.
    13. Han, T S et al, “A clinical perspective of obesity, metabolic syndrome and cardiovascular disease,” JRSM Cardiovasc. Dis., vol. 5, pp. 2048004016633371–2048004016633371, Feb. 2016, doi: 10.1177/2048004016633371.
    14. Subak, L L et al, “Obesity and Urinary Incontinence: Epidemiology and Clinical Research Update” J Urol. 2009 Dec; 182(6 Suppl): S2–S7 doi: 10.1016/j.juro.2009.08.071
    15. Romero-Corral, A et al, “Interactions Between Obesity and Obstructive Sleep Apnea - Implications for Treatment” Chest. 2010 Mar; 137(3): 711–719. doi: 10.1378/chest.09-0360
    16. Herrington, W G et al, “Body-mass index and risk of advanced chronic kidney disease: Prospective analyses from a primary care cohort of 1.4 million adults in England,” PLoS One, vol. 12, no. 3, p. e0173515, Mar. 2017, [Online]. Available: https://doi.org/10.1371/journal.pone.0173515.
    17. Bhaskaran, K et al, “Body-mass index and risk of 22 specific cancers: a population-based cohort study of 5.24 million UK adults,” Lancet, vol. 384, no. 9945, pp. 755–765, Aug. 2014, doi: 10.1016/S0140-6736(14)60892-8.
    18. Zheng, H et al, “Body mass index and risk of knee osteoarthritis: Systematic review and meta-analysis of prospective studies,” BMJ Open, vol. 5, no. 12, 2015, doi: 10.1136/bmjopen-2014-007568.
    19. Su, Y P et al, “Strong association between metabolically-abnormal obesity and gallstone disease in adults under 50 years” BMC Gastroenterol 19, 117 (2019). https://doi.org/10.1186/s12876-019-1032-y
    20. Yang, G et al, “The effects of obesity on venous thromboembolism: A review” Open J Prev Med. 2012 Nov; 2(4): 499–509. doi: 10.4236/ojpm.2012.24069
    21. Bai, L et al, “Incident gout and weight change patterns: a retrospective cohort study of US adults” Arthritis Res Ther. 2021; 23: 69. Published online 2021 Mar 2. doi: 10.1186/s13075-021-02461-7
    22. Klatsky, A L et al, “Body Mass Index and Mortality in a Very Large Cohort: Is It Really Healthier to Be Overweight?,” Perm. J., vol. 21, pp. 16–142, 2017, doi: 10.7812/TPP/16-142.
    23. Yumuk, V et al, “European Guidelines for Obesity Management in Adults” Obes Facts. 2015 Dec; 8(6): 402–424. Published online 2015 Dec 5. doi: 10.1159/000442721
    24. Garvey, W T et al, “American Association of Clinical Endocrinologists and American College of Endocrinology comprehensive clinical practice guidelines for medical care of patients with obesity.” Endocrine Practice 2016;22:1–203.
    25. Rueda-Clausen, C F et al, “Assessment of People Living with Obesity,” Can. Adult Obes. Clin. Pract. Guidel., pp. 1–17, 2020, [Online]. Available: http://obesitycanada.ca/wpcontent/uploads/2020/09/6-Obesity-Assessment-v5-with-links.pdf
    26. Guh, D P et al, “The incidence of co-morbidities related to obesity and overweight: A systematic review and meta-analysis,” BMC Public Health, vol. 9, no. 1, p. 88, 2009, doi:10.1186/1471-2458-9-88.
    27. Ryan DH, Yockey SR. Weight Loss and Improvement in Comorbidity: Differences at 5%, 10%, 15%, and Over. Curr Obes Rep. 2017 Jun;6(2):187-194. doi: 10.1007/s13679-017-0262-y. PMID: 28455679; PMCID: PMC5497590.