Go to the page content

ЧИХРИЙН ШИЖИН ХЭВШИНЖ 1 ОНОШЛОГДСОН

Чихрийн шижинтэй хэвшинж 1-тэй амьдралынхаа туршлагаас хуваацалж байгаа Куиннтэй танилцаарай

Чихрийн шижин хэвшинж 1 гэж юу вэ?

Чихрийн шижин хэвшинж 1 нь таны бие инсулин ялгаруулж чадахгүй эсвэл маш бага инсулин ялгаруулдаг архаг өвчин юм2

Эрүүл мэндийн мэргэжилтний зөвлөгөөг дагаж мөрдсөнөөр чихрийн шижин хэвшинж 1-ийг хянах боломжтой 2

Чихрийн шижин хэвшинж 1-ийн шинж тэмдгүүд

Ихэнх тохиолдолд чихрийн шижин хэвшинж 1 нь амьдралын эхэн үед үүсдэг бөгөөд ихэвчлэн бага насанд оношлогддог³.

Чихрийн шижин хэвшинж 1-ийн үед доорх шинжүүд илэрнэ2,4 :

  • Таны бие илүүдэл глюкозыг гадагшлуулдаг тул хэт их шээх
  • Шээсний улмаас их цангах
  • Шингэний алдагдлаас  цусны эрдэс бодисуудын тэнцвэргүй байдал үүсч булчин татах
  • Эсүүд глюкозыг шингээж чадахгүй үед таны бие өөхийг энерги болгон ашигладаг тул жингээ хурдан алдах
  • Таны биеийн эсүүдэд глюкозоос энерги үүсч чадахгүй тул ядрах, сульдах
  • Шээсэн дэх глюкоз нь мөөгөнцөр, бактер үржих орчинг бүрдүүлдэг бэлэг эрхтэн загатнах, мөөгөнцрийн халдвар авах
  • Нүдний шингэн дэх глюкозын хэмжээ ихэссэнээс нүд бүрэлзэх
  • Таны бие глюкозын бус энергийн эх сурвалж хэрэглэх үед хүчил ялгарснаас чихэрлэг эсвэл жимсний үнэртэй амьсгална

Хэрвээ таны хайртай хэн нэгэнд эдгээр шинж тэмдгүүдээс аль нэг нь илэрвэл, эмнэлэгийн тусламж яаралтай аваарай.

Чихрийн шижин хэвшинж 1-ийн шалтгаан юу вэ?

Биеийн эсүүдэд глюкозыг энерги болгон хувиргахад тусалдаг нойр булчирхайн инсулин дааврыг ялгаруулдаг эсүүд рүү дархлаа тогтолцоо дайрснаар энэ өвчин эхэлдэг1,2. Нойр булчирхайн инсулин үйлдвэрлэдэг эсүүд устах тусам бие махбод  цусны сахарын түвшинг хянаж чадахгүй болж, чихрийн шижин хэвшинж 1-ийн шинж тэмдгүүд илэрч эхэлдэг2.

Чихрийн шижин хэвшинж 1 үүсэхэд удам зүйн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлс нөлөөлдөг гэж үздэг2.

Чихрийн шижин хэвшинж 1-ийн оношилгоо

Хэрэв танд чихрийн шижин хэвшинж 1-ийн шинж тэмдэг илэрвэл эмч чихрийн шижинг илрүүлэхээр шээсний шинжилгээ хийж магадгүй5. Оношийг тогтооход цусны шинжилгээ шаардлагатай2. Үүнийг хэд хэдэн аргаар хийдэг. Эхний шинжилгээ нь цусны сахар тодорхойлох энгийн шинжилгээ байх болно2. Таны шинжилгээний хариунууд, цөөн хэдэн нийтлэг шинж тэмдгүүдийн хамт чихрийн шижин өвчнийг оношлоход хангалттай2.

Хэрэв танд нийтлэг шинж тэмдгүүд илрээгүй ч цусны сахар эсвэл шээсний сахарын хэмжээ өндөр байвал HbA1C-г хэмжихийн тулд нэмэлт цусны iинжилгээ авах болно6. HbA1C нь  гурван сарын гаруй хугацаанд таны цусны сахар хэр сайн хянагдсаныг харуулдаг хэмжигдэхүүн бөгөөд энэ нь таны цусны сахарын түвшин дунджаар хэр өндөр эсвэл бага байсныг хэлж өгдөг6. Энэ хүснэгтэд эрүүл болон чихрийн шижин хэвшинж 1 ба 2-ын үеийн түвшингүүдийг харьцуулан харууллаа6,7 .

Чихрийн шижин хэвшинж 1-тэй амьдрах

Чихрийн шижин хэвшинж 1 нь ямар нэг тодорхой анхааруулах шинж тэмдэггүйгээр гэнэт эхэлдэг тул онош тавигдах үед их  цочирдож магадгүй.

Таны хийж чадах хамгийн сайн зүйл бол нөхцөл байдлыг хянах мөн чихрийн шижин хэвшинж 1-ийн тухай, эмчилгээний сонголт, өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар аль болох ихийг мэдэх явдал юм. Дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авахын тулд эмчтэйгээ ярилцаарай. Мөн дэлхий даяар чихрийн шижинтэй хүмүүст зориулсан олон эх сурвалжууд байдаг. Та хэдий чинээ ихийг мэдэх тусам урдах сорилтуудыг даван туулахад та бэлэн байх болно.

Цусны сахарын түвшинг сайн удирдаж, эрүүл амьдралын хэвмаягийг баримталснаар чихрийн шижин хэвшинж 1-тэй ихэнх хүмүүс урт удаан, идэвхтэй амьдрах боломжтой байдаг9.

Чихрийн шижин хэвшинж 1 -тэй амьдрах үед

KZ25DI0008

Номзүй
  1. Atkinson MA, Eisenbarth GS, Michels AW. Type 1 diabetes. Lancet. 2014;383(9911):69–82.
  2. American Diabetes Association. Classification and Diagnosis of Diabetes. Diabetes Care. Available at: https://diabetesjournals.org/care/article/46/Supplement_1/S19/148056/2-Classification-and-Diagnosis-of-Diabetes. Last accessed May 2025.
  3. DeFronzo RA et al. Type 2 diabetes mellitus. Nat Rev Dis Primers. 2015.
  4. Kampmann U et al. Gestational diabetes: a clinical update. World J Diabetes. 2015.
  5. National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases (NIDDK). What is Diabetes? Available at: https://www.niddk.nih.gov/health-information/diabetes/overview/what-is-diabetes. Last accessed: May 2025
  6. Redondo MJ et al. The clinical consequences of genetic risk scores for type 1 diabetes. Lancet Diabetes Endocrinol. 2018.
  7. Hagger V et al. Diabetes distress among adolescents with type 1 diabetes. Diabet Med. 2016.
  8. Fisher L et al. Peer support in diabetes management. Diabetes Educ. 2012. 
  9. NIDDK. Type 1 diabetes. Available at: https://www.niddk.nih.gov/health-information/diabetes/overview/what-is-diabetes/type-1-diabetes. Last accessed: January 2024
  10. Diabetes.co.uk. Type 1 Diabetes Symptoms. Available at: https://www.diabetes.co.uk/type1-diabetes-symptoms.html. Last accessed: January 2024.
  11. Usher-Smith JA et al. Early diagnosis of type 1 diabetes in children. BMJ. 2015.
  12. Schulman P. Travel and diabetes: a clinical guide. Clin Diabetes. 2021.
  13. American Diabetes Association. Standards of Medical Care in Diabetes—2024. Diabetes Care. 2024;47(Suppl 1):S1–S350.
  14. Riddell MC, Gallen IW, Smart CE, et al. Exercise management in type 1 diabetes. Lancet Diabetes Endocrinol. 2017;5(5):377–390.
  15. DCCT Research Group. The effect of intensive treatment of diabetes on the development and progression of long-term complications. N Engl J Med. 1993;329(14):977–986.
  16. Foster NC, Beck RW, Miller KM, et al. State of Type 1 Diabetes Management and Outcomes from the T1D Exchange. Diabetes Technol Ther. 2019;21(2):66–72.
  17. Van Dam HA et al. Social support in diabetes: a meta-analysis. Patient Educ Couns. 2005.