Go to the page content

Жирэмсэн үеийн чихрийн шижин гэж юу вэ?

Жирэмсний чихрийн шижин гэдэг нь жирэмсэн үед дааврын өөрчлөлтийн улмаас цусны сахарын хэмжээ (глюкоз) ихэсдэг эмгэг юм.1

Энэ нь өмнө нь чихрийн шижингүй байсан эмэгтэйчүүдэд тохиолддог бөгөөд жирэмсний аль ч үе шатанд илэрч болох боловч ихэвчлэн жирэмсний хоёр болон гуравдугаар хагаст (зургаагаас есөн сар) тохиолддог.2

Жирэмсний чихрийн шижин түгээмэл тохиолддог бөгөөд Европт 100 эмэгтэйн тутамд 6 орчим нь өртсөн байдаг. Энэ нь эх болон урагт хүндрэл үүсгэх эрсдэлтэй тул оношлуулж, зохих ёсоор хянагдах нь чухал.3

Ийм учраас, эмч жирэмсний 24–28 долоо хоногийн хооронд эсвэл зарим тохиолдолд үүнээс эрт танд шинжилгээ хийнэ.1,4

Нэмэлт, хэрэгтэй мэдээлэл авахыг хүсвэл доорх хуудсуудаар зочлоорой

Жирэмсний чихрийн шижингийн шинж тэмгүүд ба шалтгаан

Ихэнх эмэгтэйчүүд жирэмсний чихрийн шижингийн шинж тэмдгүүдийг мэдэрдэггүй, хэрэв илэрвэл тэдгээр нь хэвийн жирэмсний шинж тэмдгүүдээс ялгахад төвөгтэй тул андуурагддаг2. Илрэх шинж тэмдгүүдэд4:

  • Ердийнхөөс илүү цангах
  • Ердийнхөөс илүү ойр ойрхон шээх
  • Ам хатах
  • Ядрах мэдрэмж

Жирэмсэн үеийн чихрийн шижин нь жирэмсэн үед дааврын өөрчлөлтөөс болж үүсдэг. Ихэс даавар ялгаруулж, энэ нь инсулин (цусан дахь сахарыг хянадаг даавар)-ий үйл ажиллагааг хангалттай хэмжээнд ажиллуулахад саад болдог.

Эрсдэлт хүчин зүйлс ба эдгээр нь чихрийн шижин хэвшинж 1 ба 2-ынхоос хэрхэн ялгаатай вэ

Жирэмсний чихрийн шижин эмэгтэй хүн бүрт жирэмсэн үед нь илэрч болох боловч дараах хүчин зүйлүүд таны эрсдэлийг нэмэгдүүлдэг:3

  • Ахимаг нас
  • Илүүдэл жин ба таргалалт
  • Өмнөх жирэмслэлтийн үед жирэмсний чихрийн шижин илэрч байсан
  • Чихрийн шижингийн удам
  • Тамхидалт
  • Үндэс угсаа (хэрэв та Өмнөд Ази, өнгөт арьстан,  Африк-Карибийн тэнгис, Ойрхи Дорнодын гаралтай бол эрсдэл өндөртэй)

Жирэмсэн үед анх удаа цусны сахар ихсэхийг жирэмсний чихрийн шижин гэж тодорхойлдог. Энэ нь ихэвчлэн түр зуурын бөгөөд төрсний дараа хэвийн болдгоороо чихрийн шижин 1 ба 2-оос ялгаатай.

Гэхдээ зарим тохиолдолд өмнө нь оношлогдоогүй байсан чихрийн шижин хэвшинж 2 жирэмсэн үед оношлогдсон байх боломжтой. Чихрийн шижин хэвшинж 2-ын талаар илүү мэдэхийг хүсвэл эрүүл мэндийн мэргэжилтэнтэйгээ ярилцаж, бидний нийтлэлүүдийг уншиж болно.

Жирэмсний чихрийн шижингийн болзошгүй үр дагавар

Хэрэв та жирэмсний чихрийн шижинтэй бол, танд болон таны хүүхдэд хоёуланд нь үүсч болох хүндрэлүүдийг анхаарах нь зүйтэй.

Ээжид, преэклампси (цусны даралт ихсэх болон элэг бөөр зэрэг бусад эрхтэн гэмтэх шинж тэмдгээр жирэмсний 20 долоо хоногоос хойш илэрдэг жирэмсний хүндрэл)-гийн эрсдэл нэмэгддэг ба энэ нь төрсний дараа чихрийн шижин хэвшинж 2 болон зүрх судасны эмгэг үүсэх эрсдэл болдог.3,6

Жирэмсний чихрийн шижин нь хүүхдэд бас нөлөөлдөг. Та том жинтэй хүүхэд төрүүлж магадгүй, үүний улмаас төрөлтийн үед зарим тохиолдолд хүндрэл үүсдэг. Урт хугацааны явцад, амьдралынх нь аль нэг үед таны хүүхдэд чихрийн шижин хэвшинж 2 болон таргалалт өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг.

Гэхдээ, та жирэмсний чихрийн шижин үүсэх эрсдлийг бууруулах болон оношлогдсон тохиолдолд зохих ёсоор хянахад туслах зүйлсийг хийх боломжтой гэдгээ санах нь чухал бөгөөд энэ талаар бид доор дэлгэрэнгүй ярилцана.4

Жирэмсний чихрийн шижингийн урьдчилан сэргийлэлт ба эрт илрүүлэг

Дээр тайлбарласны дагуу, зарим эмэгтэйд зарим эрсдэлт хүчин зүйл илүү байгаатай холбоотой жирэмсний чихрийн шижингээс бүгд урьдчилан сэргийлэх боломжгүй юм. Гэхдээ,  өөрийнхөө эрсдэлийг бууруулахад туслах таны хийж чадах зүйл бий. Жишээлбэл, жирэмсэн үедээ эрүүл хооллох , жингээ барих, дунд зэргийн идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, цусны сахараа тогтмол хянах зэрэг аргаар жирэмсэн үедээ цусны глюкозын түвшингээ хянах боломжтой. Эдгээрийг зохицуулахад туслах мөн шаардлагатай бол танд эмийн бэлдмэл хэрэглэх эсэхийг хамтдаа тодруулах эмнэлгийн мэргэжилтэнтэйгээ хамтран ажиллах нь чухал.4

Жирэмсний чихрийн шижинг шинж тэмдгээр оношлоход төвөгтэй байвал эмч цусны глюкозын түвшинг шалгах амаар уулгадаг глюкозын ачаалалтай сорил (ГАС) гэдэг шинжилгээ хийнэ. Энэ сорилыг ихэвчлэн жирэмсний 24-28 дах долоо хоногтойд хийх ба хэрвээ та "өндөр эрсдэлтэй" байвал эрт хийж болно. Энэ сорил нь таны өлөн үеийн цусны сахарыг үзээд,  дараа нь юм идэлгүйгээр сахартай уух зүйлс уулган хэсэг хугацааны дараа цусны сахарыг хэмждэг.4

Жирэмсэн үеийн чихрийн шижинг таних, жирэмсний хугацаанд цусны глюкозын хэмжээгээ хянах нь дээр дурдсанаар танд болон таны хүүхдэд үүсч болох болзошгүй хүндрэлүүдээс сэргийлнэ.

Жирэмсний чихрийн шижингийн эмчилгээ нь хүн болгонд өөр байх тул танд тохирсон аргыг олоход туслах өөрийн эмчтэйгээ та хамтран ажиллах нь чухал. Хэрэв та эмчилгээний талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл энэ сэдвээр бидний нийтлэлийг уншаарай.

Чихрийн шижингийн тухай илүү дэлгэрэнгүй

Чихрийн шижинтэй амьдрах нь

Чихрийн шижинтэй амьдрах нь

Чихрийн шижингийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон дэмжлэг энэ хуудаснаас авна. Бид цусны сахараа хянах болон эрүүл амьдралын хэв маягийн өөрчлөлт хийх зөвлөгөөг санал болгоно.

Чихрийн шижингийн тухай

Чихрийн шижингийн тухай

Чихрийн шижин хэвшинж 1 ба 2-ын ялгааг мэдээрэй. Шинж тэмдгүүд, шалтгаан, эмчилгээний сонголтуудын талаарх мэдээллийг олж аваарай.

Чихрийн шижингийн эмчилгээ
1 min. read

Чихрийн шижингийн эмчилгээ

Та чихрийн шижин хэвшинж 1-тэй эсвэл 2-той бол - өөрийн хэрэгцээнээсээ хамаарч эмчилгээнийхээ сонголтуудын талаарх мэдээллийг энэ хэсгээс авах боломжтой.

KZ25DI00085

Номзүй
  1. Mack LR and Tomich PG. Gestational Diabetes: Diagnosis, Classification, and Clinical Care. Obstet Gynecol Clin North Am. 2017; 44:207–217.
  2. NHS. Gestational diabetes. Available from: https://www.nhs.uk/conditions/gestational-diabetes/ Last accessed: April 2022.
  3. Zhu Y and Zhang C. Prevalence of Gestational Diabetes and Risk of Progression to Type 2 Diabetes: a Global Perspective. Curr Diab Rep. 2016;16:7.
  4. International Diabetes Federation. IDF Atlas 10th Edition, 2021. Available from: https://diabetesatlas.org/idfawp/resource-files/2021/07/IDF_Atlas_10th_Edition_2021.pdf Last accessed: April 2022.
  5. Zhang C, Rawal S and Chong YS. Risk factors for gestational diabetes: is prevention possible? Diabetologia. 2016; 59:1385–1390.
  6. Mayo Clinic. Preeclampsia. Available at: https://www.mayoclinic.org/diseases-conditions/preeclampsia/symptoms-causes/syc-20355745 Last accessed: April 2022.