ШИНЭЭР ОНОШЛОГДСОН
Чихрийн шижин шинээр оношлогдоход сандарч, тэвдэж, цочирдох нь хэвийн үзэгдэл юм.
Чихрийн шижинтэй гэж оношлогдох үед хамгийн түрүүн нөхцөл байдлыг судлах хэрэгтэй. Та чихрийн шижин хэвшинж 1, хэвшинж 2, жирэмсний чихрийн шижинтэй гэж шинээр оношлогдсон эсвэл таны хүүхэд чихрийн шижинтэй гэж оношлогдсон аль нь байсан та оноштой холбоотой нэмэлт зөвлөмжүүдийг унших хэрэгтэй.
Чихрийн шижинтэй амьдралын талаар ерөнхий ойголттой болох нь өөрийнхөө болон хүүхдийнхээ нөхцөл байдлыг удирдах эхний чухал алхам юм.