Чихрийн шижин хэвшинж 2 - Таны биед юу болдог вэ?
Effective management of type 2 diabetes can help you live a full life. Controlling blood sugar levels and excess weight can slow the progression. Learn more.
Чихрийн шижин хэвшинж 2-ыг үр дүнтэй удирдах нь уг эмгэгтэй хүмүүсийн амьдралын чанар сайжрахад тусалдаг1. Цусны сахарын хэмжээг зорилтод түвшинд байлгаж, илүүдэл жин зэрэг эрсдэлт хүчин зүйлсийг арилгаснаар, нөхцөл байдлаа даамжрахыг удаашруулах хамгийн сайн боломжийг та өөртөө олгоно2. Энэ нь та илүү удаан хугацаанд эрүүл бас идэвхтэй амьдрах боломжтой гэсэн үг - гэхдээ төлөвлөлт, тогтмол сахилга бат хэрэгтэй.
Чихрийн шижинг хяналтандаа байлгахад туслах гол хүчин зүйлсийг энд орууллаа.
Чихрийн шижинг амжилттай удирдах түлхүүр гурван зүйлд доорх орно. Үүнд :
Эдгээр хүчин зүйлсийн тэнцвэр нь хувь хүн болон чихрийн шижингийн үе шатаас хамаарч өөр өөр байдаг. Чихрийн шижин хэвшинж 2 нь даамжирдаг эмгэг тул 3, эмчилгээний арга нь цаг хугацааны явцад хүн бүрт өөрчлөгддөг. Жишээлбэл, амьдралын хэвмаягаар зохицуулах нь дангаараа үр дүнгүй үед эм хэрэглэхийг бүтэлгүйтэл биш - даамжирдаг өвчний шинэ үе шат, менежментийн ойлголт гэж энгийнээр хүлээж аваарай.
Чихрийн шижин хэвшинж 2-ын эмчилгээнүүд: Танд тохирох эмчилгээг хайж олох
Чихрийн шижин хэвшинж 2-ыг хянах хамгийн үр дүнтэй арга бол цусны сахарын хэмжээг хянах юм4. Бидний цусны сахар буюу цусны глюкоз нь бидний идэх, уух, дасгал хийх, болон бодисын солилцооны үед байнга хэлбэлзэж байдаг. Үүнд стресс зэрэг сэтгэлзүйн хүчин зүйлс ч нөлөөлж болно. Энэ нь чихрийн шижинтэй болон шижингүй хүн бүрт тохиолддог. Тиймээс, цусны сахарыг тухайн агшинд хэмжих нь тийм ч оновчтой биш юм. Эндээс HbA1C ойлголт гарч ирсэн.
Хэрэв та чихрийн шижин хэвшинж 2-той гэж оношлогдсон бол, энэ хэмжилтийн талаар аль хэдийн мэддэг болсон байх. HbA1C нь таны сүүлийн 2-3 сарын цусны глюкозын дундаж түвшинг хэмждэг. Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүсийн зорилтот түвшин 6.5% (48ммоль/моль) ба түүнээс доош байна5.
Гэхдээ зөвхөн бууруулах биш тэнцвэртэй байлгах юм. Зорилго нь HbA1C-ийг 6.5% -иас доош байлгах боловч хэт бага байлгаж болох уу гэсэн асуудал байна. HbA1C 4.0% -аас доош унах нь гипогликеми 6 буюу - гипогийн шалтгаантай - энэ үед чихрийн шижинтэй хүн ухаан алдах, таталт өгөх эрсдэлтэй байдаг. Цусны сахар удаан хугацаагаар бага байх нь дунд түвшний HbA1C-тэй үеийнхтэй харьцуулахад бүх төрлийн шалтгаант нас баралтын эрсдлийг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон7.
Цусны сахарын хэмжээг хянахын тулд та ямар хоол, хэзээ идэж байгаагаа анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, хэрэв та маш их биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхээр төлөвлөж байгаа бол оффис эсвэл гэртээ ихэвчлэн сууж өнгөрөөх өдрөөсөө илүү идэж болно.
Тэнцвэртэй хооллох зорилготой үед цусны глюкозын түвшинг огцом ихэсгэдэг нүүрс ус, өөх тос, сахарын агууламж өндөртэй хоол хүнсийг багасгах эсвэл хэрэглэхээс татгалзах нь хамгийн зөв байдаг.
Илүүдэл жин ба зүрх судасны эмгэг нь хоёулаа чихрийн шижин хэвшинж 2-ын нийтлэг эрсдэлт хүчин зүйлс юм8. Цусны сахар өндөр байх нь артерийн судас бөглөрөхөд хүргэдэг бөгөөд энэ нь зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны эмгэгийг хүнд тохиолдлуудын эрсдлийн нэмэгдүүлдэг. Цусны сахартай адил жинг хянахдаа хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, удамзүй болон эмийн эмчилгээ хийх боломжтой9.
Биеийн жингийн индекс (БЖИ) нь таныг эрүүл эсвэл эрүүл бишийг шалгах хамгийн эхний хэмжүүр юм. Гэхдээ энэ нь нарийн хэмжүүр биш юм - учир нь зөвхөн өндөр, жингийн харьцааг хэмждэг. Энэ үзүүлэлт эрүүл мэндийн ерөнхий мэдээлэл өгдөг боловч булчин болон өөхны жин хооронд ялгаж чаддаггүй, удамзүйн урьдчилсан байдлыг хэлж чадахгүй10.
Хэрэв та илүүдэл жинтэй бол хэрхэн тогтвортой өөрчлөлт хийх вэ - энэ асуултыг өөрөөсөө асуух - эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Ихэвчлэн хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулах хэрэгтэй байдаг. Хэрэв та аль хэдийн эрүүл хооллоод эхэлсэн бол дараагийн алхам нь илүү их дасгал хөдөлгөөн хийх юм.
Хүний бие авсанаасаа илүү илчлэгийг шатаах үед жин хасагддаг11. Жин нэмэхийн тулд илчлэг ихтэй хоол идэж, илүү их дасгал хийх аардлагатай байдаг. Дээр дурдсанаар энэ нь тэнцвэртэй байх туай бүх ойлголт юм. Чихрийн шижинтэй удах тусам өөрийн биеийн чадавхи болон ямар тэнцвэртэй байдал тохирох талаар та илүү ихийг сурах болно.
Чихрийн шижинг дасгал хөдөлгөөнөөр хэрхэн удирдах вэ.
Эрсдэлт хүчин зүйлсээ үнэлэх болон чихрийн шижин хэвшинж 2-оо удирдахад туслалцаа авахын тулд эмчтэйгээ ярилцаарай.
Энэ зөвлөгөө нь зохиолчийн туршлага дээр үндэслэсэн бөгөөд анагаах ухаан, шинжлэх ухааны мэргэжлийн үзэл бодлоос хазайсан байж магадгүй юм. Чихрийн шижингийн эмчилгээндээ ямар нэг өөрчлөлт оруулахаасаа өмнө эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
HQ22DI00169
1. Baghianimoghadam MH, Afkhami, Ardekani M, Baghianimoghadam B. Effect of education on improvement of quality of life by SF-20 in type 2 diabetic patients. Acta Med Indones. 2009 Oct;41(4):175-80. PMID: 20124612.
2. Rodríguez-Gutiérrez R, Montori VM. Glycemic Control for Patients With Type 2 Diabetes Mellitus: Our Evolving Faith in the Face of Evidence. Circ Cardiovasc Qual Outcomes. 2016 Sep;9(5):504-12. doi: 10.1161/CIRCOUTCOMES.116.002901. Epub 2016 Aug 23. PMID: 27553599; PMCID: PMC5031530.
3. Fonseca VA. Defining and characterizing the progression of type 2 diabetes. Diabetes Care. 2009 Nov;32 Suppl 2(Suppl2):S151-6. doi: 10.2337/dc09-S301. PMID: 19875543; PMCID: PMC2811457.
4. Bailey CJ, Day C. Treatment of type 2 diabetes: future approaches. Br Med Bull. 2018 Jun 1;126(1):123-137. doi: 10.1093/brimed/ldy013. PMID: 29897499.
5. Sandler CN, McDonnell ME. The role of hemoglobin A1c in the assessment of diabetes and cardiovascular risk. Cleveland Clinic Journal of Medicine May 2016, 83 (5 suppl 1) S4-S10; DOI: https://doi.org/10.3949/ccjm.83.s1.02
6. Ibrahim M, Baker J, Cahn A, Eckel RH, El Sayed NA, Fischl AH, Gaede P, Leslie RD, Pieralice S, Tuccinardi D, Pozzilli P, Richelsen B, Roitman E, Standl E, Toledano Y, Tuomilehto J, Weber SL, Umpierrez GE. Hypoglycaemia and its management in primary care setting. Diabetes Metab Res Rev. 2020 Nov;36(8):e3332. doi: 10.1002/dmrr.3332. Epub 2020 May 18. PMID: 32343474.
7. Inoue K, Nianogo R, Telesca D, Goto A, Khachadourian V, Tsugawa Y, Sugiyama T, Mayeda ER, Ritz B. Low HbA1c levels and all-cause or cardiovascular mortality among people without diabetes: the US National Health and Nutrition Examination Survey 1999-2015. Int J Epidemiol. 2021 Aug 30;50(4):1373-1383. doi: 10.1093/ije/dyaa263. PMID: 33378417; PMCID: PMC8562330.
8. Martín-Timón I, Sevillano-Collantes C, Segura-Galindo A, et al. Type 2 diabetes and cardiovascular disease: have all risk factors the same strength? World journal of diabetes. 2014;5:444.
9. Poznyak A, Grechko AV, Poggio P, Myasoedova VA, Alfieri V, Orekhov AN. The Diabetes Mellitus-Atherosclerosis Connection: The Role of Lipid and Glucose Metabolism and Chronic Inflammation. Int J Mol Sci. 2020 Mar 6;21(5):1835. doi: 10.3390/ ijms21051835. PMID: 32155866; PMCID: PMC7084712.
10. Nuttall FQ. Body Mass Index: Obesity, BMI, and Health: A Critical Review. Nutr Today. 2015 May;50(3):117-128. doi: 10.1097/NT.0000000000000092. Epub 2015 Apr 7. PMID: 27340299; PMCID: PMC4890841.
11. Hill JO, Wyatt HR, Peters JC. Energy balance and obesity. Circulation. 2012 Jul 3;126(1):126-32. doi:10.1161/ CIRCULATIONAHA.111.087213. PMID: 22753534; PMCID:PMC3401553.